Mэндчилгээ

“Космо Трейд” ХХК нь анх 1996 онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж бизнесийнхээ гарааг эхэлж байсан билээ. Өдгөө бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд амжилттай нийлүүлэгч томоохон гадаад худалдааны байгууллагуудын нэг болсон байна.

Дэлхий нийтийн хэрэглэгчдийн хэрэглээ байнгын өөрчлөгдөн шинэчлэгдсээр байгаа энэ цаг үед бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч өөрийн гэсэн онцлог чанартай, баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүнийг борлуулах, тасралтгүй цогц үйл ажиллагааг хүргэхэд анхаарч ажиллаж байна. 

Бидний ололт амжилт бүхэн хийж бүтээх сэтгэл нийлсэн хүчирхэг хамт олон болоод хэрэглэгч, харилцагч, түнш байгууллагуудын дэмжлэг хувь нэмэртэй салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Энэ цаг хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж ирсэн харилцагч, хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн;

Гүйцэтгэх захирал:    Я.Майгүл